Wednesday, May 21, 2014

Blender программ дээр хийсэн зүйлсийг үзүүлэнд ашигласан хөтөлбөр.

ЕБ-ийн 12 жилийн сургууийн 10-р ангид үзэх "Геометр загвар" сэдэв

           
Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хамрах хүрээ: X анги     
Сэдэв: Загвар, геометр загвар
Зорилго: Мэдээлэл ашиглан графын аргаар загвар бүтээх талаар судлах
Зорилт:
·         Загварын талаарх өмнөх мэдлэгийг сэргээн санах
·         Геометр загварын талаар танин мэдэх
·         Геометр загвар байгуулах

Арга зүй: Инсертийн арга, бүтээлч үйлийн арга, тайлбарлан таниулах, харилцан ярилцах

Хэрэглэгдэхүүн: Самбар, шохой, ЭХХ, хавсралт, сурах бичиг, компьютер, проектор, дасгал даалгавар, үзүүлэн 1, нэмэлт мэдээлэл
Сургалтын орчин:
Материаллаг
Үйл ажиллагааны
Сэтгэл зүйн
ü  Ээлжит хичээлийн хөтөлбөр
ü  Ажиллах дасгал даалгаварын сан
ü  Цахим хэрэглэгдэхүүн
ü  Багш удирдана, чиглүүлнэ
ü  Сурагчид эрэл хайгуул хийнэ
ü  Сэргээн санах
ü  Багш сурагчдын харилцаа эерэг байх
ü  Сурах, сургах эрмэлзэл


Хичээлийн хэлбэр:
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр
Зохион байгуулах хэлбэр
ü  Өмнөх мэдлэгийг сэргээн санах
ü  Шинэ мэдлэг эзэмшүүлэх
ü  Шинэ мэдлэгийг бататгах
ü  Жишээ гаргаж тайлбарлах
ü  Бусад хичээлтэй холбож ойлгох
ü  Сурагчдыг сэдэлжүүлж хичээлийг судлах сэдэл төрүүлэх
ü  Анги нийтэд онолын мэдлэг эзэмшүүлэх



Хичээлийн явц:
Цаг төлөвлөлт
40 мин
Багшийн үйл ажиллагаа \Б\
Сурагчийн үйл ажиллагаа \С\
ü  Үнэлгээ
*     Багшийн санал
o  Анхаарах зүйл
1
Анги зохион байгуулалт
1 мин

Б: Сурагчидтай мэндэлж ирц бүртгэнэ
С: Багштай мэндэлж хичээлийн хэрэгслээ бэлтгэнэ.
Б: Самбар дээр он, сар, өдөр тавина

o   Хичээлийн бэлтгэлийг анхаарах
2
Сэдэлжүүлэх үе шат
5 мин
Б: Өмнөх ангидаа бид загварын талаар үзсэн. Тэгвэл загварын тодорхойлолт юу билээ?
С: Судлах зорилгоор гаргасан загвар
С: Бодит обьектийг дуурайлгасан зүйл
С: Даавуу, мод г.м материалаар том зүйлсийг жижигсгэж харуулах
С: Жижиг зүйлсийг томруулж харуулах
С: Танин мэдэх зорилготой обьектийн нэг хувилбар
С: Тоглоом
Б: Сайн байна. Бүгдийнх нь хариулт зөв. Тэгээр бид судлан шинжлэх, танин мэдэх зорилгоор бодит обьектыг дуурайлган хийсэн зүйлийг загвар гэдэг. Танин мэдэх загварийн хамгийн энгийн жишээ бол тоглоом байдаг.

o   Сурагчдын хариулт бүрт ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх, тэдний санал зөв гэдгийг үйл хөдлөлөөрөө харуулах
o   Хэлсэн тодорхойлолтыг самбарын нэг талд бичих
o   Нөгөө талд геометр загварын тодорхойлолтыг бичих
3
Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат
20 мин

Б: Тэгвэл та нар геометр загвар гэхээр юу төсөөлөгдөж байна. Энэ бол герметр загварын 3 хэмжээст хувилбар.

Б: Үзүүлэн 1.1
  

Үзүүлэн 1.2

С: Геометрийн хичээлийн загвар
С: Дүрсүүдийн загвар
С: Хэмжээст загвар
С: Дүрсүүдээр хийсэн загвар
Б: За бүгдээрээ тэвтэртээ тэмдэглээрэй.
Геометр загвар гэдэг нь обьектийн хэлбэр, хэмжээ, өнгө зэрэг гадаад шинж төлөвийг илэрхийлэн харуулдаг.
Одоо бүгдээрээ 3, 3н геометр загварын жишээ нэрлээрэй. Мөн дэвтэртээ бичээрэй.
С: Сандал, ширээ, бөмбөг
С: Байшин, шүүгээ, ор
С: Ном, үзэг, самбар
....

o    Сурагчидтай чөлөөтэй ярилцах


o   Геомерт загвар нь обьектын  хэлбэр, хэмжээ, өнгө зэрэг гадаад шинж чанарыг харуулдаг.



o   Геометр загварыг байгуулах хамгийн энгийн жишээ бол хүүхдийн эвлүүлдэг тоглоом.
Үүгээр бид геометрийн дүрсүүдийг өрж бодит обьектийн загварыг гаргадаг.

o   Сурагчдыг дэвтэртээ тэмдэглэж байгаа эсэхийг анхаарах


4
Бататгах үе шат
10 мин
Б: Одоо нэрлэж бичсэн обьектийнхоо загварыг байгуулцгаая. Үүний тулд Paint эсвэл MS Word программын Shapes-ийг ашиглаж болно.
o   Дэвтэртээ тэмдэглэж байгаа эсэхийг анхаарах
5
Үнэлгээ
Стандарт бус үнэлгээ ашиглана
6
Дүгнэлт
3 мин
Б: Өнөөдрийн хичээлийг дүгнэж хэлээрэй хүүхдүүдээ
С: Бид өнөөдөр загварын талаар сэргээж, геометр загварын талаар шинээр үзэж, бидний эргэн тойрон дох обьектод ч геометр обьектууд байдаг гэдгийг ажиглаж мэдлээ.
....
7
Гэрийн даалгавар
1 мин
Б: Компьютер, спеакер, хулгана зэргийг геометр загвараар загварчилж ирээрэй.
Хичээлийг зохион байгуулах үед гарсан шинэ санаа





Хичээлийг зохион байгуулах үед гарсан алдаа, дутагдал


No comments:

Post a Comment