Ээлжит
хичээлийн хөтөлбөр
Хамрах
хүрээ: X анги
Сэдэв: Загвар, геометр загвар
Зорилго: Мэдээлэл ашиглан графын аргаар загвар бүтээх талаар судлах
Зорилт:
Сэдэв: Загвар, геометр загвар
Зорилго: Мэдээлэл ашиглан графын аргаар загвар бүтээх талаар судлах
Зорилт:
·
Загварын талаарх өмнөх мэдлэгийг сэргээн санах
·
Геометр загварын талаар танин мэдэх
·
Геометр загвар байгуулах
Арга зүй: Инсертийн арга, бүтээлч үйлийн
арга, тайлбарлан таниулах, харилцан ярилцах
Хэрэглэгдэхүүн: Самбар, шохой, ЭХХ, хавсралт, сурах бичиг, компьютер, проектор, дасгал даалгавар, үзүүлэн 1, нэмэлт мэдээлэл
Сургалтын орчин:
Материаллаг
|
Үйл ажиллагааны
|
Сэтгэл зүйн
|
ü
Ээлжит хичээлийн хөтөлбөр
ü
Ажиллах дасгал даалгаварын сан
ü
Цахим хэрэглэгдэхүүн
|
ü
Багш удирдана, чиглүүлнэ
ü
Сурагчид эрэл хайгуул хийнэ
ü
Сэргээн санах
|
ü
Багш сурагчдын харилцаа эерэг байх
ü
Сурах, сургах эрмэлзэл
|
Хичээлийн
хэлбэр:
Зорилгоо
хэрэгжүүлэх хэлбэр
|
Зохион байгуулах
хэлбэр
|
ü
Өмнөх мэдлэгийг сэргээн санах
ü
Шинэ мэдлэг эзэмшүүлэх
ü
Шинэ мэдлэгийг бататгах
ü
Жишээ гаргаж тайлбарлах
ü
Бусад хичээлтэй холбож ойлгох
|
ü
Сурагчдыг сэдэлжүүлж хичээлийг судлах сэдэл төрүүлэх
ü
Анги нийтэд онолын мэдлэг эзэмшүүлэх
|
Хичээлийн явц:
№
|
Цаг төлөвлөлт
40 мин
|
Багшийн үйл
ажиллагаа \Б\
Сурагчийн үйл
ажиллагаа \С\
|
ü Үнэлгээ
![]()
o
Анхаарах зүйл
|
1
|
Анги зохион байгуулалт
1 мин
|
Б: Сурагчидтай мэндэлж ирц бүртгэнэ
С: Багштай мэндэлж хичээлийн хэрэгслээ бэлтгэнэ.
Б: Самбар дээр он, сар, өдөр тавина
|
o
Хичээлийн бэлтгэлийг анхаарах
|
2
|
Сэдэлжүүлэх үе шат
5 мин
|
Б:
Өмнөх ангидаа бид загварын
талаар үзсэн. Тэгвэл загварын тодорхойлолт юу билээ?
С: Судлах зорилгоор гаргасан загвар
С: Бодит обьектийг дуурайлгасан зүйл
С: Даавуу, мод г.м материалаар том зүйлсийг жижигсгэж харуулах
С: Жижиг зүйлсийг томруулж харуулах
С: Танин мэдэх зорилготой обьектийн нэг хувилбар
С: Тоглоом
Б: Сайн байна. Бүгдийнх нь хариулт зөв. Тэгээр бид судлан шинжлэх, танин
мэдэх зорилгоор бодит обьектыг дуурайлган хийсэн зүйлийг загвар гэдэг. Танин мэдэх
загварийн хамгийн энгийн жишээ бол тоглоом байдаг.
|
o
Сурагчдын хариулт бүрт ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх, тэдний санал зөв
гэдгийг үйл хөдлөлөөрөө харуулах
o
Хэлсэн тодорхойлолтыг самбарын нэг талд бичих
o
Нөгөө талд геометр загварын тодорхойлолтыг бичих
|
3
|
Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат
20 мин
|
Б: Тэгвэл та нар геометр загвар гэхээр юу төсөөлөгдөж байна. Энэ бол
герметр загварын 3 хэмжээст хувилбар.
Б: Үзүүлэн 1.1
Үзүүлэн 1.2
С: Геометрийн хичээлийн загвар
С: Дүрсүүдийн загвар
С: Хэмжээст загвар
С: Дүрсүүдээр хийсэн загвар
Б: За бүгдээрээ тэвтэртээ тэмдэглээрэй.
Геометр загвар гэдэг
нь обьектийн хэлбэр, хэмжээ, өнгө зэрэг гадаад шинж төлөвийг илэрхийлэн
харуулдаг.
Одоо бүгдээрээ 3, 3н
геометр загварын жишээ нэрлээрэй. Мөн дэвтэртээ бичээрэй.
С: Сандал, ширээ, бөмбөг
С: Байшин, шүүгээ, ор
С: Ном, үзэг, самбар
....
|
o
Сурагчидтай чөлөөтэй ярилцах
o
Геомерт загвар нь обьектын хэлбэр,
хэмжээ, өнгө зэрэг гадаад шинж чанарыг харуулдаг.
o
Геометр загварыг байгуулах хамгийн энгийн жишээ бол хүүхдийн эвлүүлдэг
тоглоом.
Үүгээр бид
геометрийн дүрсүүдийг өрж бодит обьектийн загварыг гаргадаг.
o
Сурагчдыг дэвтэртээ тэмдэглэж байгаа эсэхийг анхаарах
|
4
|
Бататгах үе шат
10 мин
|
Б: Одоо нэрлэж бичсэн обьектийнхоо загварыг байгуулцгаая. Үүний тулд Paint
эсвэл MS
Word программын Shapes-ийг ашиглаж болно.
|
o
Дэвтэртээ тэмдэглэж байгаа эсэхийг анхаарах
|
5
|
Үнэлгээ
|
Стандарт бус
үнэлгээ ашиглана
|
|
6
|
Дүгнэлт
3 мин
|
Б: Өнөөдрийн хичээлийг дүгнэж хэлээрэй хүүхдүүдээ
С: Бид өнөөдөр загварын талаар сэргээж, геометр загварын талаар шинээр
үзэж, бидний эргэн тойрон дох обьектод ч геометр обьектууд байдаг гэдгийг
ажиглаж мэдлээ.
....
|
|
7
|
Гэрийн даалгавар
1 мин
|
Б: Компьютер, спеакер, хулгана зэргийг геометр загвараар загварчилж
ирээрэй.
|
Хичээлийг зохион байгуулах үед
гарсан шинэ санаа
Хичээлийг зохион байгуулах үед
гарсан алдаа, дутагдал